Сан Франциско хотын дарга Хятадад айлчилна
2024-04-01 19:31:42
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын дарга Лондон Брид ойрын өдрүүдэд Хятадад айлчилна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр хэлэхдээ, Хотын дарга Брид Хятадад айлчлахыг Хятад улс сайшааж байна, энэ айлчлал нааштай үр дүнд хүрч, Сан Франциско хотын Хятад болон Хятад Америкийн орон нутгийн солилцоог улам ахиулна гэж найдаж байна гэв.

Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны итгэл найдвар, үндэс суурь нь ард түмэнд, ирээдүй нь залуучуудад, эрч хүч нь орон нутагт байгаа. Хоёр орны нийгмийн бүх давхаргын хүмүүсийг илүү хэлхээ холбоотой, байнга зөвшилцөж, нийтлэг ойлголтоо тасралтгүй бэхжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлж, хөндлөнгийн оролцоог арилган, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө хүртээхийг Хятад улс дэмжиж, урамшуулсаар ирсэн гэжээ.