Лаос, Вьетнам, Зүүн Тиморын Гадаад хэргийн сайд нар Хятадад айлчилна
2024-04-01 19:40:08
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 4-р сарын 1-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Сэтгүүлч: Лаос, Вьетнам, Зүүн Тиморын Гадаад хэргийн сайд нарыг Хятадад айлчлахыг урьсан талаар танилцуулах уу? Энэ айлчлалаас Хятад улс ямар хүлээлттэй байна вэ?

Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад улс Лаос, Вьетнам, Зүүн Тимортой харилцаагаа ахиулсан шинэ эринд орлоо. Хятад, Лаос хоёр улс хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэ хувилбарыг идэвхтэй хэрэгжүүлж, Вьетнам улстай гар нийлэн, стратегийн ач холбогдол бүхий цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг ахиулж байна. Мөн Зүүн Тимортой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлсээр байна. Хятад улс энэхүү айлчлалаар дамжуулан Ши Жиньпин дарга болон Зүүн өмнөд Азийн гурван орны удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцлийг дагаж мөрдөн, "Бүс ба Зам"-ыг чанарын өндөр түвшинд хамтаар бүтээн байгуулж, хоёр талт харилцааг ажил хэрэгч ахиц дэвшилд хүргэхэд тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна. Хятад улс Зүүн өмнөд Ази болон бусад хөрш орнуудтай хамтран ажиллаж, энэ онд тохиож буй энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тунхагласны 70 жилийн ойгоор эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, энх тайван, амар амгалан байдлыг сахин хамгаалан, эерэг эрч хүч, тогтвортой байдлыг бий болгоход бэлэн байна.