Аутизмыг таниулах дэлхийн өдөр маргааш
2024-04-01 16:10:46
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш, дөрөвдүгээр сарын 2-нд Аутизмыг таниулах дэлхийн 17 дахь өдөр юм. Энэ оны өдрийг “насан туршид нь үйлчилгээ үзүүлж, амьдралд нь олон талаар хайр халамж хүртээх” сэдвээр тэмдэглэх юм. Хятад улсад 1 сая гаруй Аутизмтай хүүхэд байдаг. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай болж, Хятадын хүүхдийн сэтгэл зүйн гажиг өөрчлөлтийн түгээмэл хэлбэр болж байгаа юм. 

Аутизмтай хүүхэд хүмүүстэй идэвхтэй харилцаж чаддаггүй, цаашилбал хүмүүстэй харилцах сонирхолгүй, ганцаардмал, өөрийн дотоод ертөнцөд амьдардаг байна.

Ийм эмзэг бүлэг хүүхдийн талаар нийгэм нийтээрээ илүү мэдээлэлтэй болж, анхаарах болсноор илүү боломж, бодлогын дэмжлэг эдгээр хүүхдүүдэд хүрэх болсон байна. Шаньдүн мужийн Вэйфан хотын Ханьтин дүүргийн эмнэлэгт хүүхдийн нөхөн сэргээн засах тасгийг аутизмтай хүүхдүүдэд зориулан тусгай сургууль болгож өөрчилсөн юм. 

Энд суралцаж буй арван настай Да Лү цаасан дээр юм наах хялбар үйлдлийг ч бие даан хийж чаддаггүй. Да Лү анхаарлаа төвлөрүүлж, тэр ч бүү хэл бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй. Гэхдээ ойр орчныхоо зүйлсийг сониучирхдаг, түүнийг камер дагаж байгааг хараад хөөрхөн харьцаж байв. Түүний ээж Жэн Минминий, Да Лү өөрийн дотоод ертөнцдөө анхаарч, бусад зүйлийг огт анзаардаггүй, хүмүүс сэтгэл зовниж байна уу, тусламж хэрэгтэй байна уу гэдэг нь түүнд огт хамаагүй. Анх найман сартай байхаасаа сонин үйл хөдлөлтэй болж эхэлсэн. Тэр үед эргэж хөрвөж, мөлхөж, сууж чадахгүй байв. Эмнэлэгт үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэсэн. Тархины хөгжил нь бусад хүүхдээс өөр болохыг олж мэдсэн. Ингээд л Шаньдүны эмнэлгээс эхлээд Бээжингийн том эмнэлгүүдээр явж эмчлүүлсэн. Шинжилгээний хариу нь бүгд л хөгжлийн хоцрогдол, хөдөлгөөний дутагдал, харилцах чадваргүй гэсэн дүн гарсан. Эдгээр шинж тэмдгүүд Да Лү аутизмтай хүүхэд болохыг гэрчилж байгаа юм гэв.

Аутизм бол мэдрэлийн хөгжлийн эмгэг бөгөөд өвчтөнүүд ихэвчлэн харилцааны, хэл ярианы бэрхшээлтэй, үйлдлээ давтах, нэгэн төрлийн хэвшмэл үйлдэл үзүүлдэг. Да Лүгийн ээж аав хүүхдээ эмчлүүлэх бэрхшээлт зам туулж, эцэст нь Бээжингийн нэгэн эмнэлэгт тусгай эмчилгээ хийлгэж, Да Лү  одоо эцэг эх, багш нарын хэлсний ихэнхийг аажмаар ойлгох чадвартай болсон. Эмчилгээнд маш их зардал гарсан болохоор тэдний гэр бүл санхүүгийн хүнд байдалд орсон юм. Аутизм бол хүүхдийн амьдралын туршид дагалддаг, урт хугацааны эмчилгээ, дасгал сургалт байнга шаарддаг юм. Ийм хүүхдүүд, тэдний гэр бүлийн дарамтыг хөнгөлж өгөх зорилгоор 2023 онд Вэйфан хотын Ханьтин дүүргийн ардын эмнэлэг найман давхрынхаа өвчтөний өрөөг хүүхдийн нөхөн сэргээх тасаг болгон өөрчилж, тэдэнд туслах мэргэжлийн багш ажиллуулж эхэлжээ. Эмчилгээний зардлын 80 хувийг эрүүл мэндийн даатгалаас төлснөөр гэр бүлийн санхүүгийн дарамт ихэд бууруулж байна. 

Тус эмнэлгийн хүүхдийн нөхөн сэргээлтийн сургалтын тасгийн дарга Ван Жуан хэлэхдээ, эдгээр хүүхдүүд цаашид нийгмийн харилцаанд зайлшгүй хамтын орчинд орох ёстой болно. Тэр үед өөрийн гэсэн ур чадвартай болох ёстой. Бидний сургалт энэ чадавхыг бий болгох, тэднийг амьдралд бэлтгэхэд тусалж байгаа юм гэжээ.