Өнөөдрөөс эхлэн Эрээн боомт 24 цагаар ажиллана
2024-04-01 10:19:37
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдрөөс, дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Эрээн хотын авто замын боомтын ачаа тээврийг 6 сар туршилтаар 24 цаг ажиллуулж эхэлж байна. Ингэснээр тус боомт Монгол улстай ачаа тээврийг 24 цаг нээлттэй болгосон Хятадын анхны авто замын боомт болж байгаа юм. 

Өнгөрсөн жилийн 12 дугаар сараас ачаа тээврийг 24 цагаар нэвтрүүлэх ажлыг 15 хоног туршиж, өнөөдөр эхэлж байгаа ажлын бэлтгэлийг хийж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал 24 цагаар ажиллах бөгөөд хоёр орны хуулиар тогтоосон амралтын өдрүүдэд түр хаах юм. 

Монгол улсын өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 хувийг Эрээний хуурай замаар боомтоор тээвэрлэдэг. 

Эрээний Хилийн хяналт шалгалтын газрын гаргасан тоо баримтаас үзвэл, эхний гурван сард Эрээн боомтоор 460 мянган хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. 119 мянган ачааны машин орж гарсан нь 2023 оны мөн үеэс 2.5 дахин өсжээ.