Палестины шинэ засгийн газар тангараг өргөв
2024-04-01 09:45:38
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 3 сарын 31-ний орой, Палестины ерөнхий сайд Мохаммед Мустафагийн удирдсан Палестины шинэ засгийн газар Иордан голын баруун эргийн Рамала хотод тангараг өргөж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Тангараг өргөсний дараа Мохаммед Мустафа, миний тэргүүлсэн засгийн газар Палестин хүн бүхний  төлөө ажиллах болно. Засгийн газар Палестины үндэсний чөлөөлөх хөдөлгөөний улс төрийн хөтөлбөр, олон улсын үүрэг хариуцлагыг журамлан мөрдөж, ерөнхийлөгч Махмуд Аббасын итгэмжлэл дагуу ажиллах болно гэснийг Палестины албан ёсны мэдээллийн “ВАФА” агентлаг мэдээлэв.

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас шинэ засгийн газар тангараг өргөсний дараа илтгэл тавьж, шинэ засгийн газар улс төрийн өргөн хүрээтэй өөрчлөлт хийж, ажлын үр бүтээмжээ дээшлүүлж, Палестинчуудад сайтар үйлчилж, Газын бүсэд хүмүүнлэгийн авран туслах ажлыг бүх боломжоо дайлчан хийж, Газын бүс болон Палестины Иордан голын баруун эргийг сэргээн босгож,  эдийн засгаа сэргээн хөгжүүлэх болно гэжээ. Палестины үндэсний чөлөөлөх хөдөлгөөн бол Палестины ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөл. Палестины тал цаашид ч Араб болон олон улстай хамтран ажиллаж, Газын бүс, Йерусалим, Иордон голын баруун эргийн бүсэд халдлага дайралт хийх Израилийн үйлдлийг хориглон зогсоож, НҮБ-ын албан ёсны гишүүний эрхийг Палестинд авчрах болно гэжээ.


Уртнасан