Гуанжөүгийн экспо 15-нд нээгдэнэ
2024-04-01 16:23:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын импорт экспортын 135 дахь удаагийн үзэсгэлэн 4 сарын 15-нд нээгдэж 5 сарын 5 хүртэл Гуанжөү хотод үргэлжилнэ. Бэлтгэл ажил жигдэрч байна гэж өнөөдөр, 4 сарын 1-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлаас сурвалжлагч мэдээлэв.

Энэ удаагийн үзэсгэлэн 1.55 сая хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэгдэх бөгөөд 28600 гаруй компани оролцоно. Үүнээс 4300 гаруй оролцогч нь шинэ компани байна. Импортын үзэсгэлэнд 680 гаруй компани оролцохоор бүртгүүлсэн байна. 215 улс, бүс нутгийн 93 мянган худалдан авагч урьдчилан бүртгүүлж, 220 гаруй компани, аж үйлдвэр, худалдааны байгууллага оролцоно гэдгээ баталгаажуулжээ.

Гуанжөүгийн яармаг гарч эхэлсэн цагаас гадаадын 9 сая 300 мянган худалдан авагч үзэсгэлэнд оролцож, дэлхий нийтэд хамтын ажиллагааны 195 түнштэй болж Хятад ба дэлхийн улсууд, бүс нутгийн худалдаа солилцоо, найрсаг харилцааг дорвитой ахиулсан байна.