Хятад Индонезийн удирдагчид хэлэлцээ хийв
2024-04-01 19:39:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 4-р сарын 1-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Индонезийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Прабово Субиантотой хэлэлцээ хийв.

Айлчлалаас өмнө Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, ноён Прабово Субианто ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Хятад улсыг айлчлалынхаа анхны орон болгосон нь Хятад, Индонезийн харилцааны өндөр түвшнийг бүрэн харуулж байна гэж мэдэгдэж байсан юм. Хоёр тал энэ айлчлалаар боломж болгож, уламжлалт найрамдлаа улам бататгаж, бүх талын стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Индонезийн хөгжлийн стратегийн холболтыг ахиулна. Түүнчлэн хөгжиж буй томоохон орнуудын хувь заяаны нэгдмэл цогц, хамтран ажиллаж, хамтын хөгжлийн үлгэр жишээг эрэлхийлж, бүс нутаг, дэлхийн хөгжилд тогтвортой байдал, эерэг хүчин сэлбэх болно гэжээ.