Филиппиний бодлого Хятадын бүрэн эрхэд сөргөөр нөлөөлж болохгүй
2024-04-01 16:22:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 1-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийлгэв. 

Филиппиний ерөнхийлөгч далай тэнгис дэх аюулгүй байдлаа чангатгах тухай засгийн газартаа үүрэг болгосонтой холбогдуулсан сурвалжлагчийн асуултад Ван Вэньбинь хариулав. Тэрээр, Филиппиний тал ямар ч бодлого гаргасан ч, энэ нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болохгүй. Амлалтаа санаж, Хятад Филиппин хоорондоо тохиролцсон ойлголцол, нийтлэг ойлголтоо дагаж, Хятад АСЕАН-ны орнууд хамтран гарын үсэг зурсан “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг мөрдөж, өдөөн хатгалгын үйлдлээ зогсоох ёстой. Ялангуяа гаднын хүчнийг Өмнөд тэнгисийн хэрэгт татан оролцуулахгүй байж, нөхцөл байдлыг гэрээ хэлэлцээ, зөвшилцлөөр эв зүйтэй хяналтад байлгах зөв замд нийлж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад үүрэг хүлээхийг Филиппинд хүсэж байна гэжээ.


Уртнасан