Ма Эр Дан усан цахилгаан станц ажиллаж эхэлнэ
2024-04-01 10:33:57
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 1-ний 12 цагт Хятадын үндэсний эрчим хүчний гол төсөл болох Хөхнуурын Ма Эр Дан усан цахилгаан станцын эхний цогцолбор нэгдсэн сүлжээнд холбогдож, цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Ма Эр Дан усан цахилгаан станц Хөхнуурын Голог төвд үндэстний өөртөө засах жөүгийн Мачин суурины Лажя сумын нутагт бий. Усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2.32 сая киловатт бөгөөд Шар мөрний сав газрын хамгийн өндөрт баригдаж байгаа, хамгийн том хүчин чадалтай усан цахилгаан станц болж байгаа юм. Түүнчлэн “Баруунаас зүүн тийш эрчим хүч дамжуулах", “Хөхнуурын цахилгаан эрчим хүчийг Хэнань хүргэх" төслүүдийн эрчим хүчний гол тулгуур юм.

Өнөөдрөөс цахилгаан үйлдвэрлэх эхний цогцолбор 550 мянган киловатт хүчин чадалтай, өдөр бүр 13.2 сая киловатт цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэж, 1.1 сая өрхийг цахилгаанаар хангах юм.