ДЭМБ: Шифа эмнэлэгт буй 100 гаруй өвчтөнийг шилжүүлэх шаардлагатай
2024-04-01 15:02:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 3 сарын 31-нд ДЭМБ мэдэгдэхдээ, Газын зурвасийн Шифа эмнэлгийг Израилийн арми 14 хоног бүсэлсэн. Энд хэвтэн эмчлүүлж байгаа 107 өвчтөнийг яаралтай шилжүүлэх шаардлагатай байна гэжээ. Газын зурваст даруй гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагыг дагаж мөрдөх, эмнэлэгт чиглэсэн цэргийн ажиллагаагаа зогсоохыг ДЭМБ Израильд шаарджээ.

Гуравдугаар сарын 18-наас хойш Шифа эмнэлгэт 21 өвчтөн нас барсан. Одоо эмнэлэгт байгаа 4 хүүхэд, 28 хүнд өвчтөн нийлсэн 107 хүнийг эндээс шилжүүлэх хэрэгтэй байна гэж ДЭМБ мэдэгдэв.

Мөргөлдөөнөөс өмнө Шифа эмнэлэг Газын зурвасын хамгийн том эмнэлэг байсан. Одоо бол эмчилгээний материал, амьдралын зайлшгүй хэрэгцээт зүйлс дутагдаж, 15 хүн тутам хоногт 1 сав ус оногдож байгаа юм. Олон өвчтөний шарх хүндэрч байна. Гэтэл эрүүл мэндийн нөхцөл өдрөөс өдөрт муудаж байна. Газын зурваст өмнө нь 36 эмнэлэг байсан. Өдгөө 10 эмнэлэг үүдээ барьчихалгүй дөнгөн данган ажиллаж байна.


Уртнасан