Ма Инжю Тайваний залуучуудыг ахлан Гуандунд айлчилав
2024-04-01 19:36:36
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 4-р сарын 1-нд Ма Инжю Тайваний залуучуудыг ахлан Гуандунд айлчлав. Хятадын Коммунист Намын Төв Хорооны Тайваний хэрэг эрхлэх газрын дарга Сүн Тао Шэньжэнь хотод Ма Инжю нарыг хүлээн авч уулзав.

Сүн Тао юуны өмнө дарга Ши Жиньпиний дотнын мэндчилгээг Ма Инжюд уламжлав. Сүн Тао хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтнүүд бүгд Хятад хүн бөгөөд "1992 оны зөвшилцөл"-ийг баримталж, Тайванийг салан тусгаарлах, гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй ахиулах ёстой. Хоёр эргийн харилцааны энх тайван, цогц хөгжлийг ахиулж, эх орны нэгдлийн агуу үйлсийг түлхэн урагшлуулах ёстой.

Дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлсэнд Ма Инжю талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтнүүд "1992 оны зөвшилцөл" болон "Тайваний тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэх улс төрийн үндэслэлийн хүрээнд олон салбар, ялангуяа залуучуудын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр эргийн харилцааг урагш хөгжүүлэх ёстой.