Иран Туркийн ерөнхийлөгчид утсаар ярив
2024-04-01 10:02:00
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, өчигдөр гуравдугаар сарын 31-нд Ираны ерөнхийлөгч Саид Ибрахим Раиси Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэх тухай онцолжээ.
Саид Ибрахим Раиси хэлэхдээ, Иран улс Турктэй эрчим хүчний салбарт илүү ойр хамтран ажиллахад бэлэн байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх юм. Америк, Израильд санхүү болон зэвсгийн дэмжлэг үзүүлсээр байгаа нөхцөлд Израилийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд Исламын орнуудын авах хамгийн хүчтэй хариу арга хэмжээ бол Израильтай улс төр, эдийн засгийн харилцаагаа таслах явдал гэжээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.