Америкийн үйлдлийг Орос, Хятад эсэргүүцэж байна
2024-04-02 19:09:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 4-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв. Сэтгүүлч: "Financial Times"-ын мэдээлснээр, АНУ саяхан өөрийн эх газрын танг 200 миль зайнаас цааш сунган далайн ёроолд хэтрүүлэн тогтоохоо зарласан. Ингэснээр олон улсын мэдлийн бүсээс ашигт малтмалын нөөцөөр баялаг далайн ёроолын томоохон хэсгийг өөрийн харьяалалд оруулжээ. Хэдхэн хоногийн өмнө Орос, Хятад болон бусад орны төлөөлөгчид Олон улсын тэнгисийн ёроолын албаны хурал дээр АНУ “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц”-ийг батлаагүй байгаа тул эх газрын гаднах нутгийг дангаар тэлэх гэж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж илэрхийлсэн. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ эх газрын 200 миль-ээс гаднах хил хязгаарыг дангаар тогтоосон нь нэг талт үзэл, ноёрхлын үйлдэл юм. Эх газрын танг далайн 200 милээс хэтрүүлэн тогтоох дүрэм “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц”-оос эхтэй. Харин АНУ тус конвенцид нэгдээгүй тул конвкнцид заасан дагуу эх газрын танг тэлэх эрхгүй. Мөн эх газрын тангийн хязгаарын комиссоор дамжуулан эх газрын тангийн хилийг хянах эрхгүй. АНУ-ын нэг талын санаачилга нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус. Олон улсын хуулийг ноцтой зөрчиж, олон улсын далайн ёроолын бүсийн "хамтын өв" -ийг бусниулж, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг хохироож байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.