Инновацийн шинэ үр бүтээмж зарлах хурал Шанхайд болов
2024-04-02 16:06:32
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхайн олон улсын мэдээллийн төвд ХТРТ-ийн Хятадын олон улсын телевизийн корпораци, Технологийн товчоо, Шанхайн салбарын өндөр чанартай хөгжлийн инноваци бүтээгдэхүүн, ХТРТ-ийн Үндэсний чухал лабораторийн инновацийн шинэ үр бүтээмж зарлах хурал болов. 

Мэдээллийн төвд “Зуун хотын мянган дэлгэц” туршилтаар ажиллуулах хамтын ажиллагаа, Цоглог эрчтэй Хятад орон-Цоо шинэ бүтээлүүд, “Хятад орноор аялахуй нь Plus” мэдээллийн хэрэгслийн цуврал том арга хэмжээ, хиймэл оюун ухаан ашиглан фото зураг засан сайжруулах технологи зэрэг инноваци бүтээгдэхүүнийг танилцуулав. Хэт өндөр нягтралаар үзүүлэх, дотоод гадаадад зориулан мэдээллийн нэгдсэн хэрэгслээр дамжуулах, мэдээллийн хэрэгслийн шинжлэх ухаан технологийн шинэ бүтээгдэхүүн,  шинэ үр бүтэмжүүдийг ХТРТ харуулав.

Уг арга хэмжээнд ХТРТ, Хятадын Радио телевизийн ерөнхий газар, Хятадын аялал жуулчлалын корпорацийн албан тушаалтан, Шанхайн холбогдох байгууллагын хариуцлагатнууд, их дээд сургууль, шинжлэх ухаан технологийн компаниуд, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцов.

 

Уртнасан