Нэг сар нүүрээ угаахгүй байя, тэгвэл яах бол?
2024-04-02 16:06:32
Share
Share this with Close
youtube WeChat

"Гучин өдөр нүүрээ угаахгүй бол арьс чангарч гөлгөр болно” гэсэн реклам сошиал хуудсан дээр байсныг олж үзсэн Шэньжэнь хотын Хэ бүсгүй туршиж үзжээ. Тэр 30 хоног нүүрээ угаасангүй. Арьс арчилгааны ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэнгүй. Сар болов, хацрын арьс чангарч, гөлгөр болсонгүй. Харин эсрэгээрээ батга гарч эхэлсэн байна. Аигагүйдсэн Хэ бүсгүй эмнэлэгт очиж арьсны эмгэг судлалын тасагт үзүүлэхэд олон хоног нүүрээ угааж цэвэрлээгүйгээс болсон гэж оношилжээ. 

Шинжлэх ухааны энэ үндэслэлгүй мэдээллийн талаар арьсны эмгэг судлалын тасгийн эмч Дин Шяолань, нүүрний арьсанд өдөр бүр гадаад орчноос их хэмжээний тоос, бактер наалддаг. Арьс өөрөө цаг хором бүрт бодисын солилцоо явагдаж хөлс, тослог ялгаруулж учраас нүүрээ цэвэрлэхгүй удвал бактер үржиж, батга гардаг гэв. Гэхээ нүүрээ ойрхон угаах, эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээр арьсны гадаргуу дээр ялгарсан тослогийг бүрэн арилгаж, арьсны хамгаалалтын бүтцийг гэмтээдэг гэнэ.