"Олимпийн аялал" үзэсгэлэн Парист гарна
2024-04-02 16:13:51
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 2-нд, "Бээжингээс Парис хүртэл - Хятад Францын уран бүтээлчдийн олимпийн аялал" нэртэй Хятадын уран зургийн үзэсгэлэн гаргах талаар ХТРТ-ээс зарлалаа.

Парис-2024 олимпийг дамжуулах гол сувгийн хувьд Хятадын төв радио телевиз Францын үндэсний олимпийн хороо, спортын хороод, Францын мэргэжлийн хөлбөмбөгийн лиг, Францын урлагийн байгууллагуудтай хамтран үзэсгэлэнд оролцох урилгыг уран бүтээлчдэд хүргүүлэв.

ХТРТ-ээс зохимон байгуулах үзэсгэлэн 2024 оны тавдугаар сард Парис хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хурлын төвд гарах юм. Хятадын орчин үеийн шилдэг 100 гаруй уран бүтээлчийн 200 гаруй сор бүтээлийг Францын иргэдэд үзүүлэх юм.