Гадаадын иргэд Израилийн дайралтад өртлөө
2024-04-02 09:44:33
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины мэдээллийн хэрэгсэл “Аль-Кудс” сонин тухайн бүс нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 2-нд мэдээлэхдээ, Газын бүсийн төв хэсгийн Дейр Аль Балах бүсэд явж байсан автомашин руу Израилийн арми агаараас довтолсны улмаас 5 хүн амиа алдсан. Машинд явсан хүмүүсийн дөрөв нь “Дэлхийн төв гал тогоо” буяны байгууллагын хандив өгсөн хүмүүс, тодруулбал Польш, Австрали, Ирланд, Их Британиас ирсэн хүмүүс юм гэжээ.

Кипрээс далайгаар явж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх анхны хөлөг онгоц 3 дугаар сарын 15-нд Газын усан бүсэд ирсэн. Хөлөг онгоцонд 200 тонн хүнс, ундаа, ус багтжээ. “Дэлхийн төв гал тогоо” буяны байгууллага хөлөг онгоцонд байсан тусламжийн хүнсийг ачааны машинаар зөөж, Газын хойд хэсэгт хүргэх ажлыг хариуцаж байгаа юм.

Энэ цохилтын талаар Израиль одоогоор хариу тайлбар хийгээгүй байна.

 

Уртнасан