Хятадад хөрөнгө оруулалт хийх нь гарцаагүй ашигтай
2024-04-02 19:55:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-ны өдөр хэлэхдээ, он гарснаас хойш Хятадын эдийн засаг сайн гараатай байгаа нь дэлхийн эдийн засгийн онцлог зүйл болж байна. Хятадын гадаадад нээлттэй байх үүд хаалга улам тэлж байх бөгөөд Хятадын асар том зах зээл дэлхий нийтэд улам их боломж олгож байна. Иймээс гадаадын компаниуд Хятадад хөрөнгө оруулалт хийх нь гарцаагүй ашигтай юм. 

Тэрээр хэлэхдээ, гуравдугаар сард Хятадын аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индекс, үйлдвэрлэлийн бус аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны индекс, ерөнхий PMI-ын үйлдвэрлэлийн индекс олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татаж байна. Гурван гол индекс зэрэг сэргэж, бүгд тэлэлтийн орон зайд байгаа нь Хятадын эдийн засгийн үзүүлэлт үргэлжлэн өсөж, дотоод хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, нийгмийн хүлээлт үргэлжлэн сайжирч, өндөр чанартай хөгжил бат бөх ахиц дэвшил гаргаж байгааг харууллаа. Аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индексийн тоо баримтаас гадна, сүүлийн үе Хятадын импорт экспорт, эрчим хүчний үйлдвэрлэл, зорчигч болон ачаа тээврийн хэмжээ, хаврын баярын үеийн хэрэглээ зэрэг олон үзүүлэлтүүд ч эдийн засаг сэргэх эерэг дохиог өгч, гадаадынхныг 2024 оны Хятадын эдийн засгийн гүйцэтгэлд илүү хүлээлттэй болгож байна.