Хэби хот 3000 жилийн тэртээ Хятадын Шан улсын нийслэл байв. Яг өдийд зүйрлэшгүй сайхан үзэмж Хэби хотыг алдаршуулдаг. Хятадын хамгийн үзэсгэлэнт сакура цэцгийн гудамж Хэби хотод байдаг. Хол ойрын олон хүн энэ гайхалтай үзэмжийг үзэхээр зорьдог. Өчигдөр, дөрөвдүгээр сарын 1-нд Хэби хотын сакура цэцгийн наадам нээлтээ хийв. Хэби хотод энэ жил 17 төрлийн 30 мянган сакура цэцэглэж байна. Наадам энэ жил 10 дахиа зохиогдож байгаа юм. Хаврын тэнгэр дор, цагаан ягаан өнгөний найрсал сакура цэцэгсийн чуулган зорин ирэгсдийг урин даллаж, таашаал, тайвшрал өгч байлаа.