Дэлгэцийн технологи сэдвээр Хэфэйд хуралдаж байна
2024-04-02 09:58:20
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын дэлгэцийн технологийн энэ жилийн бага хурал Аньхуй мужийн Хэфэй хотод гуравдугаар сарын 31-нд нээгдэж, дөрөвдүгээр сарын 3-нд өндөрлөх юм. Дэлхийн 19 улс, бүс нутгаас энэ салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, бизнесийн төлөөллүүд оролцож, хамгийн сүүлийн үеийн технологиос хуваалцаж, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.

"Дэлгэцийн технологийн хөгжлийн чиг хандлагыг урьдчилан харах нь" уриатай бага хурлын хөтөлбөрт техникийн 700 гаруй илтгэл, үндсэн илтгэл, дэлгэцийн салбарын ирээдүйн технологи дээд түвшний уулзалт зэрэг 20 гаруй үйл ажиллагаа багтаж байна.

Хурлын танхимд дэлгэцийн технологийн үзэсгэлэнг ажиллуулж, дэлхийн 90 гаруй компани шинэ материал, эд анги, чип, тоног төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологи, мөн хэрэглээний бүтээгдэхүүнээ үзүүлж байна.

Хятадын Төв Радио Телевиз үзэсгэлэнгийн талбайдаа 8К хэт өндөр нарийвчлалтай үйлдлийн системээ байршуулж, Хятадын дотоодын үйлдвэрлэгчдийн судлан бүтээсэн хэт өндөр нарийвчлалтай үйлдлийн тоног төхөөрөмж үзүүлж байна. 8K камер, шилжүүлэгч, VCR, монитор, IP дохио солилцооны систем байгаа бөгөөд бүтэн процессын хэт өндөр нарийвчлалтай контент үйлдвэрлэх технологи харуулсан байна.