Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас 9 хүн амиа алдаж, 880 гаруй хүн бэртжээ
2024-04-03 18:31:46
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 3-нд Тайваний Хуалянь суурины далайн эргийн ойролцоо 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Тайваний гал түймрийн албаны сүүлийн үеийн статистик мэдээгээр, 3-ны өдрийн 17:00 цагийн байдлаар, газар хөдөлсний улмаас 9 хүн амиа алдаж, 880 гаруй хүн гэмтэж бэртэн, 130 гаруй хүн нурангинд дарагдаад байна.

Тайваний хэвлэлийнхний мэдээлснээр, мөн өдөр 50 гаруй хүн Хуалянь хотоос 4 автобусаар зочид буудал руу явсан, одоогоор сураг тасраад байна. Сураг тасарсан хүмүүс бүгд тус буудлын ажилтан байсан гэж мэдээнд дурджээ.