Тайваньд 7.3 баллын газар хөдлөлт болов
2024-04-03 11:04:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөө өглөөний 7 цаг 58 минутад Хуалянь суурингийн ойролцоох тэнгист 7.3 баллын хүчтэй газар хөдөлж, Тайбэй хотод чичирхийлэл доргилт мэдрэгдлээ хэмээн Хятадын Тайваний бүсийн Онцгой байдлын албанаас мэдээллээ. Тайбэй хотын захиргаанаас нийтийн тээврийн системийг 40-60 минут зогсоож, хурдны галт тэрэгний зарим шугамыг хүртэл түр зогсоосон байна.

Газар хөдлөлтийн үеэр Хуалянь суурингийн нэгэн өндөр барилга хазайсныг Тайваний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зураглан түгээлээ. Хуалянь сууринд олон арван байшин барилга нурсны дотор хүмүүс өглөөний цайгаа очиж уудаг цайны газар газрын хөрстэй тэгширчээ. Тухайн үед тус барилга дотор гацсан хүмүүсийн зарим нь цонхоор гарч зугтсан байна. 

Газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсч, машин тэрэгнүүд хад чулуунд цохиулж, нэлээдгүй хохирол учирсан ч хүний амь нас эндэж шархадсан мэдээлэл одоогоор ирээгүй байна. Суурингийн захиргаанаас ажил, хичээлийг түр хугацаагаар цуцалжээ.