Өмнөд Солонгост төрсөн Фу Бао панда төрөлх эх орондоо ирнэ
2024-04-03 16:28:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 3-ны үдээс өмнө Өмнөд Солонгосын Кёнгиду мужийн Ёнгин хот дахь Эверлэнд цэцэрлэгт хүрээлэнгээс хулсны аварга баавгай Фу Баог тээвэрлэн нисэх буудал руу авч явжээ.

Өнөө орой Фубао захиалгат нислэгээр Хятадад ирнэ. Түүнийг Сьчуань дахь панда хамгаалах Вүөлүн Шэншүпин баазад хүргэх юм.

Өмнөд Солонгосын Эверлэнд цэцэрлэгт хүрээлэнгээс аварга панда Фу Баог үдэх ёслол хийв. Ёслолд оролцсон Хятадын элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Өмнөд Солонгост төрсөн анхны  панда Фу Бао нь хоёр орны найрамдлын элч болж, Хятад, Өмнөд Солонгосын иргэд хоорондын харилцааг ойртуулсан. Нөгөө талаар хулсны баавгай хамгаалах, үржүүлэх чиглэлээрх судалгаа, хамтын ажиллагааг амжилтад хүргэсэн юм гэжээ.