Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ
2024-04-03 18:39:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Өчигдөр Хятад, АНУ-ын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа Ерөнхийлөгч Жо Байден Рэнь Айжяо, Хонконг, Шиньжян, Төвөдийн асуудлыг хөндсөн. Түүнчлэн Оросыг дэмжихээ больж, Солонгосын хойгийн цөмийн асуудалд илүү их үүрэг гүйцэтгэхийг АНУ Хятад улсаас шаардсан байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Ван Вэньбинь хэлэхдээ, энэ удаа ярилцах үеэр, Хятад улс Америкийн талд Наньша арлууд болон түүний ойролцоох усан хилд Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй, энэ бүрэн эрхэнд Рэнь Айжяог багтаасан арал олтриг, далайн эрэг, элсийг хамардаг гэдгийг тодорхой онцолсон. Мөн Хонконг бол Хятадын Хонконг, Хонконгийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг. Хонконгийн тулгуур хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах үндсэн хуулийн үүрэг, Хонконгийн бүх оршин суугчдын үндсэн ашиг сонирхолд тустай юм. Мөн Хонконгод дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад тустай гэж Хятад улс тодорхой дурдсан. АНУ Хятадын бүрэн эрх, Хонконгийн хууль тогтоомжийг хүндэтгэж, хөндлөнгөөс оролцох ёсгүй юм.

Шиньжян, Төвөдийн асуудал бол Хятадын дотоод хэрэг. Хүний эрх нь аль нэгэн орны онцгой өмч биш, Хятад улс хүний эрхийг хамгаалахыг чухалчилдаг. Хүний эрхийн асуудлаар харилцан хүндэтгэх зарчмын дагуу АНУ-тай Хятад улс солилцоо хийх хүсэлтэй байгаа хэдий ч хүний эрхийн нэрээр Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ гэж  Ван Вэньбинь онцолжээ.