Шанхайд гадаадын жуулчид олуулаа ирэх болов
2024-04-03 15:43:18
Share
Share this with Close
youtube WeChat

Эхний улиралд давхацсан тоогоор Шанхайн олон улсын нисэх онгоцны буудлаар 7 сая 829 мянган хүн зорчиж, хилээр орж гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 дахин, 2023 оны сүүлийн улирлаас 23.8 хувь нэмэгдсэн дүн юм. Үүнээс хилээр орж ирсэн гадаадын жуулчин 1 сая 185 мянга байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 6.9 дахин, 2023 оны сүүлийн улирлаас 6.6 хувь нэмэгдэж, хилээр нэвтэрсэн жуулчдын 15.1 хувийг эзэлж байна. 

Таиланд Сингапур зэрэг Хятадтай харилцан визгүй зорчдог болсон орнуудаас давхацсан тоогоор 649 мянган хүн хил нэвтэрсэн нь өнгөрсөн оны сүүлийн улирлаас 51.5 хувь нэмэгджээ. Франц, Герман, Итали, Нидерланд, Испани зэрэг орны иргэдийг Хятад улс нэг талаасаа визгүй зорчуулах бодлого туршиж байгаа тул Европын жуулчид давхацсан тоогоор 268 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны сүүлийн улирлаас 12.8 хувь нэмэгдсэн дүн юм.