Жанет Йеллен маргаашнаас Хятадад айлчилна
2024-04-03 16:28:50
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 4 сарын 3-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийлгэв. Америкийн Сангийн сайд Жанет Йеллений мөдхөн Хятадад айлчлах юм. Хятадын тал айлчлалаас юу хүлээж байна вэ? Хоёр тал ямар сэдвүүдээр ярилцах бол? гэсэн сурвалжлагчийн асуултад Ван Вэньбинь, Хятад Америкийн төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголт, үзэл санааны удирдлага дор хоёр тал зөвшилцсөний дүнд тус улсын Сангийн сайд Жанет Йеллен дөрөвдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Хятад улсад айлчилна.

Хоёр улсын эдийн засгийн харилцааны үндэс нь хоёр орны хамтын ашиг тусад, мөн чанар нь харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд байдаг. Хятадын талтай нэг зорилтод хүрэхийн төлөө ойртож, санал зөрөлдөөнөө эв зүйгээр шийдвэрлэж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамтран ажиллаж, Хятад Америкийн эдийн засгийн харилцааг тогтвортой хөгжүүлэхийг Америкийн талд хүсэж байна гэв.


Уртнасан