Сирид болсон халдлагыг Антонио Гутерриш буруушаав
2024-04-03 09:30:47
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 1-нд Сири дэх Ираны ЭСЯ-ны харьяа байшин барилга Израилийн цохилтод өртсөн. Өчигдөр, 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж эл үйлдлийг буруушаав.

Олон улсын хууль тогтоомж дагуу дипломат байгуллага, консулын байр, тэнд ажиллаж буй хүмүүсийн халдашгүй байдлыг хүндэтгэх ёстой гэж мэдэгдэлд дурджээ.

Олон улсын эрх зүй, тэр дундаа хүмүүнлэгийн үүднээс үүргээ биелүүлэхийг талуудад сануулж, энгийн иргэдэд хохирол учруулж, иргэний дэд бүтцийг эвдэж болзошгүй халдлагаас зайлсхийхийг Антонио Гутерриш уриалжээ.

Цаашид талууд тэвчээртэй байж, нөхцөл байдлыг улам хурцатгахгүй байх хэрэгтэй. Бодлогогүй алхам нь тогтворгүй байгаа бүс нутагт өргөн хүрээний мөргөлдөөн дэгдээж болзошгүйг анхааруулав.