Балбын арми Эверест болон бусад оргилд Балбын талаас авирахдаа уулчдын хаясан 10 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэхээр ахин баг илгээж, мөн ууланд эрсэдсэн таван уулчны цогцсыг авчрах тухай 7-ны өдөр мэдэгдэв.
Ажиллагааг хариуцаж буй бригадын генерал Санжай Деужа хэвлэлийн хуралд хэлэхдээ, энэ сарын 11-нд Балбын арми Эверест, Лхоце, Нубутсе уулын хог хаягдлыг цэвэрлэхэд зориулж гурван баг илгээнэ. Балбын Шерпа уулын хөтөч нар бидэнд туслах юм. Цэвэрлэгээ 50 хоног үргэлжилнэ. Уулын багийнхан хог хаягдлыг цэвэрлэхийн зэрэгцээ оргилд үлдсэн таван уулчны цогцсыг авчрах юм гэв.
Балбын арми 2019 оноос хойш "Уул цэвэрлэх ажиллагаа" эхлүүлсэн. Цэвэрлэсэн хог хаягдлаа биологийн аргаар задардаг, задардаггүй гэж ангилж тус тусад нь устгадаг.
Балбын аялал жуулчлалын газраас энэ сарын 5-ны байдлаар 264 уулчинд энэ хаврын авиралтын улиралд Балбын 15 оргилд авирах зөвшөөрлийг энэ сарын 5-ны байдлаар 264 уулчинд олгосон бөгөөд тэдний 130 нь Эверестэд Балбын талаас авирах юм байна.