Шинэ Дорно дахины хурдны галт тэрэг нэртэй, Y931 дугаартай жуулчны галт тэрэг Өрөмч өртөөнд ирж олон газраас ирсэн 100 гаруй жуулчин
Такламаканы цөлөөр "давхисан" 8 хоногийн аяллаа өндөрлөв.
Галт тэрэгний аялал Шиньжянийг зорьсон жуулчдын сэтгэлийг баяр хөөрөөр дүүргэжээ. Шинэ Дорно дахины хурдны галт тэрэг нь өмнөд Шиньжяны төмөр зам, Хэрүө төмөр зам, Гэкү төмөр зам дагуу Такламаканы цөлийг долоо хоног тойрон аялдаг. Аялагчид Кашгар, Агсу, Корол хотууд, Паньлүны эртний зам, Ташкурган, Синхуа тосгон зэрэг үзэсгэлэнт газруудыг үздэг байна.
Галт тэрэгний хоёр хүний тасалгаа нь ариун цэврийн өрөөтэй, KTV, баар, хоолны газар зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж, тансаг чимэглэлтэй. "Шиньжян руу галт тэргээр нэвтрэх" нэртэй энэ үйлчилгээ аялалын брэнд болоод байна. Аялагчид тав тухтай амарч, амттай хоол зооглож, шар айраг, оргилуун дарс шимж болно. Тодорхой маршрутад Шиньжяны онцлогтой хоол санал болгодог. Хүйтэн усны загас, хонины шарсан мах, Кашгар тагтааны шөл, лалын шашинтнуудын онцлогтой хоол, Королын Роб шарсан загасаар үйлчилдэг. Тэрчлэн хоёроос дөрвөн хүний зөөлөн вагон, 24 цагаар ашиглах боломжтой утасны залгуур бий.
Вагон ресторанд халуун кофе ууж, хүйтэн дарс шимж, төгөлдөр хуурын аялгуу сонсож, дуулж хуурдаж болно. Галт тэрэгний эмч шаардлагатай үед зөвлөгөө, тусламж үзүүлдэг байна.
Зорчигчийн үг
Би Хонконгоос ирсэн. Арван жилийн өмнө Шиньжянд очиж байсан. Ахин очих юмсан гэж үргэлж хүсдэг байлаа. Тусгай галт тэрэгний мэдээллийг эхнэр олж үзээд санал болгосон. Машин барьж ядарч байснаас галт тэргээр аялж үзье. Аялж явахдаа вагонд усанд орж, зугаацан цэнгэж, дуулж хуурдаж болно гэдэг чинь сайхан юм биш үү? Гэр бүлээрээ энэ тусгай галт тэргээр аялъя гэж шийдсэн. Шиньжян үнэхээр үзэсгэлэнтэй юмаа.
Би Тайваниас ирсэн. Хэдэн жилийн өмнө Торгоны замаар Шиньжянаар аялсан л даа, тэр үед жуулчны галт тэрэг байгаагүй. Орчин нөхцөл ч одоогийнх шиг сайн байсангүй. Найзуудтайгаа энэ галт тэргээр аялж байна. Ёстой гайхалтай сайхан. Байгаль гэж ямар гайхалтай юм бэ. Долоо хоног үнэхээр галзуу гоё мэдрэмжтэй аялж, халуун сэтгэлээр үйлчлүүллээ. Үнэхээр таатай байлаа!