Гуандүн мужийн Шантоу хотын Чэнхай дүүрэг 40 гаруй жилийн дотор дэлхийд алдартай тоглоом, бэлэг дурсгал үйлдвэрлэх төв болон хөгжиж, дэлхийд хамгийн өргөн хүрээтэй, зах зээлийн хамгийн өндөр хувийг эзэлдэг иж бүрэн тоглоом үйлдвэрлэдэг групп бий болгожээ. Чэнхайн тоглоомын үйлдвэрлэл сүүлийн үед бүтээгдэхүүний загвар, судалгаа, хөгжүүлэлтэд инноваци шингээж, брэндингийг идэвхтэй хэрэгжүүлэн, тоглоомын үйлдвэрлэлийг соёл болон хүүхэлдэйн кинотой хослуулан хөгжүүлж байна. Аж үйлдвэрийн давуу талдаа тулгуурлан хил дамнасан худалдааг тасралтгүй хөгжүүлж, дэлхийн зах зээлд олон төрлийн тоглоом нийлүүлж байна. \Урьхан\