Хятадын шинэ ээлжийн Олон улсын өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн нээгэдэх гэж байна. "Дэлхийн хэрэглээний бүтээгдэхүүний дэлгэц, худалдааны платформ" гэгдэх энэхүү экспог мөн "Дэлхийн давхар эргэлт бүхий худалдан авалт" гэж нэрлэдэг.
Эдийн засгийн орчил эргэлтэд ерөнхийдөө үйлдвэрлэл, эргэлт, хуваарилалт, хэрэглээ гэсэн дөрвөн хэсгийг агуулдаг. Хэрэглээ нь төгсгөл бөгөөд дараагийн эргэлтийн эхлэл цэг юм. Аливаа улс орны эдийн засгийн эргэлт нь дотоодын болон олон улсын орчил эргэлтээс бүрдэнэ. Тэгэхээр дотоод эргэлт нь үндсэн зүйл байх ёстой юу, олон улсын эргэлт нь үндсэн зүйл байх ёстой юу? Энэ нь тухайн улсын хөгжлийн үе шат, орчин, зорилтоос хамаарна.
Тухайлбал, 1980-аад онд Хятад улс шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлэхээс өмнө дотоод эргэлтэд голлон анхаарал хандуулж, импорт, экспорт нь үндэсний эдийн засгийн багахан хувийг эзэлж байв. Өөрчлөлт нээлтийн дараа Хятад улс олон улсын их орчилд нэгдэж, зах зээл, нөөц баялгийн хувьд бүгд "гадна" байх хөгжлийн хэв маяг бий болгож, эдийн засгийн хурдацтай өсөлтийг дэмжсэн юм.
Өнөөдөр дотоод болон гаднын орчин бүгд их өөрчлөгдөж байна. Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.доллараас давсан. Зах зээлийн 130 сая нэгжтэй, дээд боловсрол эзэмшсэн, олон талын ур чадвартай 170 сая гаруй мэргэжлийн хүмүүс байна. Энэ нь дэлхийн хамгийн том, нөөц хүч бүхий хэрэглээний зах зээлийг бүрдүүлжээ. Ийнхүү олон улсын эдийн засгийн орчилтой харилцахад өөрчлөн зохицуулах шаардлагатай болсон юм.
Олон улсын хэмжээнд ажиглахад, дэлхийн эдийн засаг уналтад орж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт ихээр хумигдаж, олон улсын санхүүгийн зах зээл донсолгоотой байна. Зарим улс худалдааг ивээх үзэл хэрэгжүүлж, геополитикийн эрсдэл нэмэгдсээр байна. Энэ бүхэн нь эдийн засагт удаа дараа “эвдрэл” үүсэхэд хүргэж, дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээ доголдож, олон улсын эдийн засгийн хуучин эргэлт илэрхий сулраад байна.
Ийм нөхцөлд Хятадын дээд удирдагч “Хөгжлийн шинэ хэв маяг бий болгох” стратегийн шийдвэр гаргасан бөгөөд үүний гол цөм нь “Дотоод эргэлтээр гол болгож, гадаад дотоодын давхар эргэлтээр бие биенээ нөхвөрлөх явдал" гэж тодорхойлсон юм.
Энэ удаагийн хэрэглээний барааны яармаг нь дижитал, ногоон, эрүүл мэнд зэрэг шинэ хэрэглээгээр голлосон, 59 улс, бүсийн 3000 нэр төрлийн бараа хамруулж байна. Үзэсгэлэн нь Хятадын дотоодын болон олон улсын зах зээлийг холбож, "давхар эргэлт"-ийг дэмжих чухал тавцан болох юм.