Гөлөглөсөн бургас, алагласан цэцэгс жуулчдыг татаж байна
2024-04-11 16:00:24
Share
Share this with Close
youtube WeChat

Тоор, лийр, шилэмдэг, мандарваа өнгө алаглан цэцэглэж байна. Хятад хүмүүс агаар салхинд гарч, гөлөглөсөн мод бургас сонирхох нь энэ хаврын  аялал жуулчлалын зах зээлийн онцлог болж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон ханшны амралтаар нутаг орноо зорих, садан төрлөө эргэх, аялан жуулчилж замд гарах хүний тоо эрс нэмэгдсэн. Тухайн өдрүүдэд дотооддоо 119 сая хүн аялсан нь 2019 оны энэ үетэй харьцуулбал 11.5 хувиар нэмэгдсэн байна. Хүмүүс аялалд 53 тэрбум 950 сая юань зарцуулсан нь мөн үетэй харьцуулбал 12.7 хувь өссөн байна.

 

Уртнасан