Хятадын олон улсын хэрэглээний барааны 4 дэх үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Хайнань мужид болно. Бэлтгэл ажил ид өрнөж байна. Экспогийн талбайд байгальд ээлтэй, ахин ашиглах боломжтой материал хэрэглэж байна. Үзэсгэлэнгийн танхим, бусад байгууламжийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана.
128 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайд үзэсгэлэн гаргана. Одоогоор 59 улс, бүсийн 3000 гаруй брэндийн бүтээгдэхүүн оролцохоор бүртгүүлжээ.