Жэжянь мужийн Вэньжөү хотын Юнжиа /YongJia/ сянийг хятадууд “Тоглоом үйлдвэрлэлийн төв” гэдгээр нь андахгүй. Өнгөрөгч зууны 70-аад оны эхээр хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх бүтээлч тоглоомын үйлдвэр хөгжүүлж эхэлснээс хойш 50 гаруй жилийн туршид бүх төрлийн тоглоомыг судлан үйлдвэрлэж, сайжруулан инновацилсаар иржээ. Одоо Хятадын тоглоомын 60 хувь, дэлхийн тоглоомын 30 хувийг бие дааж ханган нийлүүлдэг том төв болсон юм. Энд тоглоом үйлдвэрлэдэг 1300 гаруй аж ахуйн нэгж 30 мянган төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 гаруй улс орон бүс нутагт экспортолж байна. #Үйлдвэрийн_хотууд