Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа аялжээ
2024-04-14 16:06:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж, 493 мянган чингэлэг бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 9, 10 хувиар нэмэгджээ. 2024 оны 3-р сарын эцсийн байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэг 87 мянга гаруй удаа аялж, Европын 25 орны 222 хотод хүрч байна.

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний маршрутын олон талт бүтээн байгуулалтыг цаашид ахиулж, хамрах цар хүрээг цаашид тэлэнэ. Ши-ань, Чунчин, И-ү хотоос Гүржийн Поти, Туркийн Истанбул хот хүрэх ачаа тээврийн туршилт хийж, өмнөд шугамаар нийт 6 удаа аялуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 200%-иар нэмэгдсэн байна. Харбинь-Нидерландын Тилбург, Шижяжуан-Сербийн Белград, Чиндао-Оросын Москва хүрэх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугмыг шинээр нээсэн нь Хятадын олон нутаг болон Европын орнуудын хоорондох эдийн засаг худалдааны солилцоог ахиулжээ.

Хятадын Үндэсний төмөр замын группийн ачаа тээврийн газрын дарга, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг, тээвэрлэлтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж буй нь Хятадын гадаад худалдаа тогтвортой, эерэг хандлагатай байгааг харуулж байна гэж онцоллоо.