Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Харбинь хотын их театрт "Харбинь-2025" Азийн өвлийн 9-р наадам болоход 300 хоног үлдээд байгааг тэмдэглэх арга хэмжээ боллоо.
Энэ арга хэмжээний гол зохион байгуулах газрыг Харбиний их театрт байрлуулсан бөгөөд Читайхэ, Чичихар зэрэг бусад газруудад салбар байгуулжээ.
Арга хэмжээний газар дээр нь Азийн өвлийн 9-р наадмын хотын сурталчилгааны кино, дизайн, график, спортын дүрсүүдийг танилцуулжээ. Азийн өвлийн 9-р наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга бөгөөд нарийн бичгийн дарга, Харбинь хотын дарга Жан Чишян Азийн 45 орон, бүс нутгийн олимпын хороонд урилга илгээсэн байна.
"Мөсөн хот" Харбинь хот нь Хятадын "Олимпын аваргуудын өлгий нутаг" гэгддэг бөгөөд 1996 онд Азийн өвлийн 3-р наадмыг зохион байгуулж байжээ.