Германы канцлер Олаф Шольц дөрөвдүгээр сарын 14-16-ны хооронд Хятад улсад албан ёсоор айлчилж байна. Тэрээр канцлерын албан тушаалыг 2021 оны 12 дугаар сард хүлээж авснаас хойш Хятадад хоёр дахиа айлчилж байна. Евроазийн хоёр талд орших Хятад Герман улс хоёр тивийн хамгийн том эдийн засаг төдийгүй үйлдвэрлэл, экспортын дэлхийн том улсууд юм. Хоёр улсын харилцаа Хятад Европын харилцааны чухал хэсэг бөгөөд дэлхийн төлөв байдалд гүнзгий нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд “Холбоо таслах” “ Эрсдэл арилгах” зэрэг Хятадын эсрэг шуугиан Европт үе үе боссоор байгаа юм. Хятад Германы харилцаа цаашид хэрхэх вэ. Холбоо суларч, гинжин хэлхээ тасрах уу? Нийтлэг ойлголтоо нэгтгэж "Ялалтын дуу” аялах уу? Германчуудын санал бодлыг сонсъё.