Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
Буцааж өгөх ёслол мөн өдөр Нью-Йорк дахь Хятадын ерөнхий консулын газарт болов. Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн прокурорын газар хурааж авсан эдгээр бүтээлийг Хятадын засгийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Хятад Америк 2009 оны 1 дүгээр сарын 14-нд, Хятадын соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар Америкт хилээр оруулахаас сэргийлэх тухай хоёр улсын засгийн газар хоорондын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хүчинтэй хугацааг нь энэ оны 1 дүгээр сарын 14-нд гурав дахь удаа сунгасан юм.
Уртнасан