Бээжингийн кино наадам эхэллээ
2024-04-19 10:17:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв Радио Телевиз, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж буй Бээжингийн олон улсын 14 дэх кино наадам өчигдөр, 18-нд нээлтээ хийв. Наадамд оролцож байгаа гадаад дотоодын уран бүтээлчид киноны салбарын хөгжил, соёлын солилцооны талаар ярилцжээ. 

Тус наадмын “Тяньтань шагнал”-ын олон улсын хорооны гишүүд нээлтэд оролцов. Сербийн найруулагч Амир Кустурик нээлтийн ёслолд үг хэлсэн бөгөөд Хятадын найруулагч Жан Имөүд зохион байгуулах комиссын тусгай шагнал гардуулжээ. 

Энэ жилийн “Тяньтань шагнал”-д 118 улс, бүс нутгийн 1509 кино бүртгүүлэн өрсөлдсөн бөгөөд “Түр орлогч багш” “Нэг насны амьдрал” зэрэг 15 кино нэр дэвшсэн байна. Хаалтын ёслолд 10 номинациар “Тяньтань шагнал” шалгаруулна.