ХТРТ болон АСЕАН-ы орны сэтгүүлчид хамтарсан сурвалжилга хийж байна
2024-04-23 15:35:38
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 23-ны өдөр, Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан "АСЕАН-ы түншүүд-Хятад орон сэтгүүлчийн нүдээр" арга хэмжээ Санья хотод нээлтээ хийв. ХТРТ-ийн CGTN суваг, Хайнань дахь төв студи, Хайнань мужийн намын хорооны суртал ухуулгын газар, Санья хотын намын хорооны суртал ухуулгын газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, АСЕАН-ы гишүүн 9 орны 11 төв хэвлэлийн сэтгүүлчид оролцлоо.

ХТРТ-ийн Ази, Африкийн төвийн дэд захирал Жан Хүй нээлтэд хэлэхдээ, Хятадын Төв радио телевиз АСЕАН-ы 100 гаруй орны мэдээллийн хэрэгсэлтэй олон талаар хамтран ажиллаж байна. Энэ арга хэмжээгээр дамжуулан Хятад болон АСЕАН-ы хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ахиулж, Зүүн өмнөд Азийн олон үзэгчдэд Хятадын тухай илүү өргөн, илүү бодит мэдээлэл, үнэн дүр төрхийг харуулах боломж олгохыг зорьж байна гэв.

Дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд, ХТРТ болон Индонез, Тайланд, Лаос, Вьетнам, Малайз зэрэг АСЕАН-ы 9 орны 11 төв мэдээллийн хэрэгслийн 50 гаруй хүнтэй сэтгүүлчдийн баг Санья, Линшүй, Хайкөү хотуудаар аялан танилцаж, хамтарсан сурвалжилга хийнэ.