Хятадын сансрын 9 дэх өдөрт зориулсан үзэсгэлэн Үхань хотын олон улсын яармагийн төвд өчигдөр, 23-нд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй болов.
Эл үзэсгэлэн дотроо шинжлэх ухааныг таниулан дэлгэрүүлэх, сансар судлалын амжилтыг танилцуулах гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд энэ салбарын сүүлийн үеийн ололт амжилт, ажил үйлсийг танилцуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр, 24-ний үдээс хойш олон нийтэд нээлттэй болж, тавдугаар сарын 5 хүртэл ажиллах юм.