
Шэньжөү-18 нисэгчтэй сансрын хөлгийг Бээжингийн цагаар маргааш, дөрөвдүгээр сарын 25-ны 20 цаг 59 минутад хөөргөнө гэж Хятадын сансрын инженерийн албанаас мэдээлэв.

Сансрын нисэгчдийн бүрэлдэхүүнд хөлгийн даргаар Е Гуанфү, багийн гишүүдээр Ли Цун, Ли Гуансү зэрэг наяад оны хүмүүс байна.

Өнөөдөр Хятадын сансрын 9 дэх өдөр тохиож байна, 54 жилийн өмнө Хятад улс Дүн Фан Хун-1 анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан юм.
