Баруун бүс нутгийн экологийн аюулгүйн баталгааг бэхжүүлэх хэрэгтэй
2024-04-25 14:15:50
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин баруун өмнөд нутгийн Чүнчин хотод ажиллахдаа, шинэ цаг үед баруун бүсийн хөгжлийг ахиулах симпозиум зохиож, баруун бүсийн нутгууд өндөр түвшний чансаатай хөгжлийг дэмжиж, үндэсний экологийн аюулгүйн байдлыг бэхжүүлэх хэрэгтэй гэв.

Хятадын газар нутгийн 72 хувийг баруун бүс эзэлдэг бөгөөд Хөх мөрөн, Хатан гол, Ланцан мөрөн зэрэг гол мөрнүүдийн эх авсан нутаг юм. Мөнх цаст уулс, мөсөн гол, нуур цөөрөм, тал хээрийн байгалийн нөөцийг хадгалагч бүс юм. Баруун бүс нутаг баялаг нөөцтэй боловч байгаль орчин нь эмзэг, Хятадын экологийн аюулгүй байдлын чухал халхавч юм.

2012 оноос хойш Ши Жиньпин дарга баруун бүс нутагт 30 гаруй удаа ажиллаж, байгаль орчныг хамгаалах асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Эдийн засгийн хөгжил нь экологийн орчныг хохироохоор төлөөс болгож болохгүй, экологийн хамгаалалтын улаан шугамыг чанд мөрдөх хэрэгтэй гэж тэрээр олон удаа чухалчилсан юм. Өнгөрсөн жилүүдэд баруун бүс нутаг экологи, байгаль орчны хамгааллыг чухалчилж, ногоон байгууламжаа өргөжүүлсээр, нийтдээ 21 сая гаруй га тариалангийн талбайг ой мод, тал хээр болгож өөрчилсөн юм. Баруун бүс нутаг хэрхэн үндэсний экологийн аюулгүй байдлын халхавчийг бий болгосон бэ? Үүний тулд экологийн орчныг бүсчлэн хянаж, экосистемийг хамгаалах, сэргээх төслүүд хэрэгжүүлж, гол бүс нутгууд, гол салбаруудын бохирдлоос сэргийлэх ажлыг гүнзгийрүүлсэн юм.

Ши Жиньпин дарга экологийн чадавх бүхий бүс нутгийг үр дүнтэй хамгаалж, нэн олон экологийн бүтээгдэхүүн бий болгохыг шаардсан байна. Ирэх таван жил бол үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтын чухал үе юм болно. Баруун бүсийн ойжуулалт ногоожуулалт улам тэлж, үзэсгэлэнт Хятад орныг улам чимэх болно.