Азийн наадмын 693 аваргад "Аваргын тамга" гардуулав
2024-04-25 15:11:59
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөүгийн Азийн наадам, Азийн паралимпийн наадмын "Аваргын тамга" гардуулах ёслол, спортын сэдэвт тамга сийлбэрийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт дөрөвдүгээр сарын 25-нд болов. 

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн арга хэмжээнд оролцож, Хятадын Биеийн тамир, спортын үндэсний газрын орлогч дарга Жан Жяшэн, Хятадын Төв радио, телевизийн дэд захирал Шин Бө, Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэд ерөнхийлөгч Юөү Лян, Хятадын Утга зохиол, урлагийн холбооны дэд ерөнхийлөгч, Шилин тамга сийлбэрын газрын дэд захирал Чэнь Жэнлянь нарын хамт  тус тамга сийлбэрийн газрын урчуудад “Аваргын тамга бүтээсэн үнэмлэх” гардуулжээ.

Хятадын тамирчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор Хятадын Төв радио телевиз, Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хороо, Азийн паралимпийг зохион байгуулах хороо, Шилин тамга сийлбэрийн газар хамтран тус тамга сийлбэрийн газрын 220 уран бүтээлчийг Ханжөү хотод урьж, Азийн наадам, Азийн пара наадамд аваргалсан Хятадын 693 тамирчинд (Хонконг, Макао, Тайвань орно) хүндэтгэл үзүүлж, нэрийн тамга сийлүүлж бэлэглэжээ.