Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэллээ
2024-04-25 10:01:07
Share
Share this with Close
youtube WeChat

Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавьсан гэж өчигдөр, 24-ний өдөр Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорацын \CNOOC\ Тяньжиний салбар компаниас сэтгүүлч мэдээлэв. 

Бөжүн 26-6 нефтийн том орд нь Бөхай тэнгисийн өмнөд хэсэгт, Тяньжинь хотоос 170 км-ийн зайд байдаг. Энд усны дундаж гүн нь 22 метрээс гүн юм. Газрын тос, байгалийн хийн геологийн нөөцийг энэ онд шинээр 40 сая шоо метрээс илүү гэж тогтоосон байна. Үүнээс газрын тосны ордын геологийн хуримтлагдсан нөөц 200 сая шоо метрээс давж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн орд болж байгаа юм.