Хятадын баруун бүсийн хөгжлийн шинэ эрч хүчийг хэрхэн ашиглах вэ?
2024-04-25 16:11:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын баруун бүсэд Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Гуанши Жуан Үндэстний Өөртөө Засах Орон, Чүнчин хот, Сычуань муж, Гүйжөү муж, Юньнань муж, Төвөдийн Өөртөө Засах Орон, Шааньси, Ганьсу, Хөхнуур муж, Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орон, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орон зэрэг 12 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот багтдаг бөгөөд Хятадын нутаг дэвсгэрийн 72 хувь, хүн амын 2 хувийг эзэлдэг.

Өргөн уудам баруун бүс нутаг бол Хятадын соёл иргэншлийн чухал эх үүсвэр газар. Урьд нь газар зүйн байршлал, зам тээврийн хөгжлөөс шалтгаалан баруун, зүүн бүсийн хөгжлийн зөрүү нэг үе ихэссэн. Сүүлийн жилүүдэд баруун бүсийг хөгжүүлэх, бүс нутгийн тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэх нь Ши Жиньпин даргын анхаарал хандуулж, төлөвлөж ирсэн том асуудал байсаар ирсэн юм.

Өнгөрсөн 22-24-ний өдрүүдэд, Хятадын баруун бүс нутгийн Чүнчин хотод Ши Жиньпин дарга очиж, ложистикийн парк, дижитал хотын үйл ажиллагаа, засаглалын төв, бусад газруудтай танилцаж, гүнзгий судалгаа хийжээ. Ши Жиньпин олон улсын ложистикийн төвийн парк дахь Чүнчин хотын төмөр замын чингэлэг тээврийн төвийн ажилчидтай найрсгаар ярилцав. Тэрээр, ложистик бол бодит эдийн засгийн "судас" юм. Баруун бүсийн эх газар, тэнгисийн шинэ гарцыг байгуулах нь нээлттэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэжээ.

Нэг талаар, баруун бүс нутаг гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлж, шинэ коридорын бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад нэгдэж, тогтолцооны нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлэх ёстой. Нөгөө талаар, бүс нутгийн томоохон стратегиудад илүү идэвхтэй үйлчилж, үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэх ёстой гэж тэрээр онцлов.

Өчигдөр, 24-ний өглөө Ши Жиньпин Чүнчин хотын захиргааны ажлын тайланг сонсоод, Чүнчин бол нутаг дэвсгэр, хүн амын цар хэмжээгээр хамгийн том хот. Өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байх, олон улсын өндөр стандартад нийцсэн эдийн засаг, худалдааны дүрэм журамтай идэвхтэй холбогдож, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүй, олон улсын болон нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн орчин бүрдүүлж, хамтын хөгжлийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэв.