4-р сарын 25-нд зохиогдсон 2024 оны Жунгуаньцүний форумын жил тутмын хурлын нээлтийн ёслол дээр шинжлэх ухаан технологийн 10 чухал үр бүтэмжийг нийтэлсэн нь олны анхаарлыг татав. Тэргүүлэх салбарт хийгдсэн дэлхийн зэрэглэлийн технологийн эдгээр ахиц дэвшил нь хойшдын шинжлэх ухаан технологийн инноваци хөгжилд асар их хөдөлгөх хүч хангав.
Эдгээрээс квантын үүлэн тооцооллын хүчний кластерүүд нь олны анхаарлыг ихээхэн татав. Тус кластерт квантын олон чип сууриллагдсан бөгөөд 600 шахам кубит үүлэн холболт бүтээж, дэлхийн хэрэглэгчдэд өндөр түвшний квантын тооцооллын үйлчилгээ хангасан байна. Энэ үр бүтэмжийн ерөнхийлсөн индекс нь олон улсын тэргүүний эгнээнд хүрсэн бөгөөд Хятад улс квантын тооцооллын салбарт чухал ахиц хийснийг харуулж байна.
Чипний технологийн салбарт ахиц гаргасан олон төрлийн технологиуд ч энэ удаагийн форумын шинжлэх ухаан технологийн 10 чухал үр бүтэмжийн жагсаалтад бичигдсэн байна. “Булангийн нитритжуулсан хайрцгийн гэрлийн ухааны талстуудын анхны онол болон материалууд” энэ жагсаалтад оржээ. Тус судалгааг хийсэн Бээжингийн их сургуулийн холбогдох судалгааны баг арав гаруй жил судалгаа хийж, гэрлийн ухааны талстуудын шинэ онол, тухайлбал хоёр хэмжээст материалын интерфейсийн булангийн онолыг дурдаж, хамгийн нимгэн гэрлийн талст буюу ердөө 1-3 микрон зузаан талстыг бүтээсэн нь уламжлалт гэрлийн ухааны талтсын чадварыг 100-10 мянган дахин нэмэгдүүлсэн байна.
Уртнасан