Шинэ эрчим хүчний 278 зүйлийн загварын автомашиныг танилцуулжээ
2024-04-28 14:45:29
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн олон улсын автомашины 18 дахь үзэсгэлэн яармаг болж байгаа бөгөөд үзэсгэлэн яармаг 5 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Улсын дотоод гадаадын ханган нийлүүлэлтийн нэр нөлөө бүхий 6000 гаруй бизнес нэгж, 600 гаруй хот, хэдэн арван улс орон тус үзэсгэлэн яармагт оролцож байна. Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд шинэ эрчим хүчний автомашинаа түлхүү танилцуулж буй нь энэ удаагийн үзэсгэлэн яармагийн онцлог тал болов. Шинэ эрчим хүчний 20 шахам брэнд анх удаа үзэсгэлэнд оролцон бүтээгдэхүүнээ танилцуулж, тус үзэсгэлэнгийн үеэр шинэ эрчим хүчний 278 загварын машиныг танилцуулсан нь шинэ тэмдэглэл бүтээжээ.

Хятад улсад шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байна. Борлуулалтын тоо бүртгэлээс үзэхэд, 4 жилийн өмнө шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 1.36 сая ширхэг байснаас 2023 он гэхэд нэмэгдээд 9.5 сая ширхэгт хүрч 6 дахин шахам өсчээ. Энэ оны сүүлийн үеийн тоо бүртгэлээс харахад, шинэ эрчим хүчний суудлын машины зах зээлд нэвтрэх түвшин 50 хувь давсан нь анхдагч удаагаа шатахууны машинаас давж, 10 ширхэг автомашин борлуулагдах тутамд 1 нь шинэ эрчим хүчний авто машин зарагдах болсон байна.

Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины хөгжил нь олон улс дахь зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг удирдан дагуулж, байгальд халгүйгээр зорчих нь олон улсад мода болж байна.

Гадаадын маш олон хэрэглэгчид Хятадын шинэ эрчим хүчний автомашины технологийг ихэд сонирхож, үзэсгэлэнд ирж оролцон салбарын төлөв байдалд судалгаа хийдэг болсон талаар сурвалжлагч сурвалжлан мэдээлэв. Индонезийн автомашины нэгэн брэндийн албан тушаалтан Фифкие Сетиаван хэлэхдээ: “Индонезийн хэрэглэгчид Хятад улсын цахилгаан хөдөлгүүрт автомашиныг маш сонирхдог, олон брэнд хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байгаа бөгөөд борлуулалт нь нэлээд сайн” гэв.


Уртнасан