2024 оны Жүнгуаньцүний олон улсын технологийн бизнес форум саяхан Бээжин хотноо нээлтээ хийв. Энэ арга хэмжээнд Япон, БНСУ, Их Британи, Герман, АНУ зэрэг 20 орчим улс орон бүс нутгийн 30 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ. Олон улсын байгууллага, их дээд сургууль анх удаагаа төлөөлөгчөө томилон оролцуулсан нь онцлог юм.
Нээлтийн ёслол дээр химийн Нобелийн шагналын эзэн Алон Чеханов зэрэг төлөөлөл илтгэл тавьж, шинжлэх ухаан технологийн инноваци болон хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагын талаар гүнзгий судалгаа хийж, шинжлэх ухаан технологийн үр бүтэмжээ бодитой ашигласан амжилттай туршлагаасаа хуваалцжээ.
Форумын үед мөн шинэ технологийн шинэ бүтээгдэхүүний жагсаалт зэргийг нийтэлж, тусгай чуулга уулзалт, төсөл танилцуулах арга хэмжээ зэргийг зохион байгууллаа.