Хятад, Монголын армийн жил бүрийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, зөвшилцлийн дагуу Хятад, Монголын "Тал нутгийн түнш-2024" хамтарсан бэлтгэл сургуулилтыг дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын сүүлч хүртэл Монгол улсын Дорноговь аймагт хийнэ. Хятадын арми олон төрлийн зэвсэг, дугуйт техник бүхий батальоны зэрэглэлийн цэрэг илгээж, сургуулилтэд оролцуулах юм.
Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх зорилготой энэ сургуулилт нь Хятад, Монголын хуурай замын цэргийн анхны хамтарсан бэлтгэл сургуулилт болж байгаа бөгөөд стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эерэг эрч хүч түгээх зорилготой юм.